🏥 Орчуулга хийх газар, хэлбэр: Данкүүк их сургуулийн эмнэлэгт биечлэн орчуулгын үйлчилгээ үзүүлнэ.


※ Эмнэлгийн орчуулгын үйлчилгээ нь зөвхөн биечлэн орчуулга хийх хэлбэрээр үзүүлнэ.

※ Цаг захиалгыг дор хаяж 3 хоногийн өмнө хийнэ үү.

※ Таны хүссэн өдөр, цагт хөтөч орчуулагч байхгүй бол эмнэлгийн орчуулгын үйлчилгээ үзүүлэх боломжгүй байж болно.


--


1.  Хорт хавдрын үйлчилгээний навигатор?

Данкүүк их сургуулийн эмнэлэг дээр байрлах Чүннам бүсийн хорт хавдрын төвөөс бэлтгэгдсэн гадаадын цагаач иргэн юм

Ижил хэл,ижил соёлтой гадаад иргэдэдээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга болон хэрэгтэй эмнэлэгийн тусламжийг өөрийн хэлээр хялбар ойлгоход туслах үүрэгтэй 

Хорт хавдрын туслах навигаторын сургалтын хөтөлбөр?

Гадаадын цагаач иргэн навигатор нь тус орон нутгийн нийгэмд хорт хавдрын туслахаар ажиллах эрхээ ханган бэлтгэгдсэн болно

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга болон тус улсын хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг,эрүүл мэндийн тогтолцоо,эмнэлэгийн үйлчилгээний журам болон үйл явц,зөвлөгөө харилцаа холбоог Чүннам бүсийн хорт хавдрын төвийн эмч нар болон тус тус салбарын  мэргэжилтэнгүүдээс суралцсан юм




2.  Хорт хавдрын туслах навигатор бидэнтэй хамт байх болно


Одоогоор 6 улсын 16 навигатор тус орон нутгийн нийгэм болон эмнэлэгийг холбон олон төрлийн ажлын талбар дээр ажиллаж байгаа


•Монгол хэл (1хүн) Банзрагч Рэгзэнчимэг

•Вьетнам хэл (2хүн) NGUYEN THI THUY TRANG, LIM GYURI

•Хятад хэл (8хүн) XIE YUYING , YE QIULI, LEE MYEONG HWA, LEE SIYUN, CHE CHAO, CUI BAOJUN, FENG YAN, HUI MEI

•Япон хэл (3хүн) NAKATA YUMIKO, TAKAHASHI HIROKO, OTSUJI ATSUKO

•Франц хэл (1хүн) BAIJOT Solange

•Украйн (1хүн) PIVEN KATERYNA



3.  Ямар ажиллагаа эрхэлдэг вэ?

Хэлний бэрхшээл,соёлын бэрхшээлийг багасгахын тулд олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа болно


🌐 Хорт хавдраас сэргийлэх арга болон сургалтын хөтөлбөрийг олон хэл дээр орчуулах

🏥 Гадаад өвчтөн болон эмнэлэгийн ажилтангийн хооронд орчуулага хийх

🎗️ Хорт хавдраас урьдчилан сэргийлэх камбанит ажил

Орон нутгийн нийгэмлэгийн камбанит ажил болон танилцан турших булангаас дамжуулан хорт хавдрын урьдчилан сэргийлэх аргын талаар сурталчилах

📚 Хорт хавдраас урьдчилан сэргийлэх сургалтын хамтын ажиллагаа 

Эрүүл мэндийн төв болон орон нутгийн байгууллагатай тохиролцон эрүүл мэндийн сургалт хийх

👷Гадаад ажилтан ихтэй үйлдвэрийн бүсийн ажлын байран дээр биечлэн очиж хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар суртчилах


Навигаторуудын бодит үйл ажиллагааг үзэхийн тулд доорх холбоос дээр дарна уу.


4. Лавлах

☎ Данкүүк их сургуулийн эмнэлэг

Чүннам бүсийн Хавдрын төв

Хавдрын менежмент, төлөвлөлтийн алба

▶ Хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай олон төрлийн контентыг үзээрэй